Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
ЦЕГ-ын Лицензийн төв, “Монгол шуудан” ХК-тай хамтран жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээ эхэлжээ.
Гэрийн хаягаар хүргэж өгөх үйлчилгээг энэ сарын нэгнээс туршиж байгаа юм. Иргэд жолооны үнэмлэхээ хаягаар хүргүүлэхийн тулд Лицензийн төвд үнэмлэх захиалах үедээ шуудангаар хүргүүлэх захиалгын хуудас бөглөнө. Шуудангийн хүргэлт Улаанбаатар хот дотроо 24 цаг, орон нутагт ажлын тав хоногт багтан хүрэх бөгөөд нэг үнэмлэхийг 2500 төгрөгөөр хүргэнэ. Орон нутгаас үнэмлэхний захиалга өгөх болбол “Монгол шуудан” ХК-ны аль ч салбараар дамжуулан захиалах боломжтой. Энэ үйлчилгээний талаар лавлавал 70078940 утас болон mongolpost.mn сайтаар дамжуулан холбогдох мэдээллээ авч болох юм байна.