богино мэдээ New

Дэргэдээ бурхад суулгачихаад сүүдэр харж атаархах хэрэггүй...

Тэгтэл өөрөө өдөртөө ресторанд зөөгч хийгээд шөнөдөө таксинд явдаг аж. Гурван жилийн өмнө нэг өглөө сэрэхэд нь аав нь орондоо унтаагаараа өөд болж түүнийг нь хараад гүн цочролд орсон ээж нь харваж сэхээ авалгүй байсаар эмнэлэгт өөд болж 15-тай охин дүүтэйгээ өнчирч үлдсэн гэнэ..

сэтгүүлч Г.Номинжин

Мундаг залуу
Нэг орой найзуудтайгаа уулзчихаад нэлээн оройтсон болохоор Хорооллоос такси бариад гэртээ харихаар явлаа. Орж суугаад хаачихаа хэлчихээд дуугүй явж байтал Ахуй үйлчилгээ хавьцаа дугуй хагараад зогсов. Жолооч залуу маань ч сандраад одоохон гэж хэлээд машинаасаа буув. Би ч гэрлүүгээ нээх яараагүй болохоор дугуйг нь хамт солиход нь тусалчихаад хамтдаа дугуй засвар орлоо. Дугуй засуулах зуур жаалл хуучлав. Тэгтэл өөрөө өдөртөө ресторанд зөөгч хийгээд шөнөдөө таксинд явдаг аж. Гурван жилийн өмнө нэг өглөө сэрэхэд нь аав нь орондоо унтаагаараа өөд болж түүнийг нь хараад гүн цочролд орсон ээж нь харваж сэхээ авалгүй байсаар эмнэлэгт өөд болж 15-тай охин дүүтэйгээ өнчирч үлдсэн гэнэ.

Өөрөө СУИС-д дуулаачийн ангид сурч байсан ч мөнгөний бололцоогүйн учраас гарч ЕБС-д сурдаг дүүгээ хүнээс дутаахгүй гэж зүтгэж яваа залуу байх юм. Удалгүй утас нь дуугараад автал дүү нь "Агаа ямар хоол идэх юм бэ. Би хийж тавьчихаад унтлаа шүү" гээд л жаахон охины дуу сонсдов. Хорвоод хоёулахнаа үлдсэн ч нэг нэгнээ гэх ах дүүгийн сэтгэл их сайхан аж. Айлын ганц болохоороо ч тэрүү тийм мундаг ахтайд нь тэр охинд атаархаад явчихлаа. Ингэж ярьж суусаар дугуй ч засагдаж дууссан бололтой, бид хөдлөх болов. Гэрлүүгээ явах замдаа өөрийнхөө мөрөөдлийг хаяж дүүгээ гэж яваа тэр залуугаар их л бахархаад явчихсан.
Эцэг эхээ гоочилж энэ тэр гэж хэрэлдэж суудаг хүмүүст хандаж хэлэхэд эцэг эхтэйгээ хамт байх ийм аз жаргал зарим хүнд тийм ч удаан үргэлжилдэггүй юм шүү. Дэргэдээ бурхад суулгачихаад сүүдэр харж атаархах хэрэггүй...

www.zaluu.com