Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Улаанбурхан өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлдэг өндөр тунт А амин дэмийг энэ сарыг дуустал өрхийн эрүүл мэндийн төвүүдээр олгож байна. Ингэхдээ зургаан сартайгаас таван нас хүртлэх хүүхдүүдэд олгох юм.
А аминдэм нь хүүхдийн дархлааг дэмжин хүүхдийн өсөлт хөгжил, харааны үйл ажиллагааг дэмждэг байна. Тодруулбал, зургаан сартайгаас нэг нас хүртлэх хүүхдэд 100 мянган нэгж тунтай цэнхэр А амин дэмийг өгдөг. Харин 1-5 настай хүүхдүүдэд 200 мянган нэгж тунтай улаан өнгөтэй А амин дэмийг уулгадаг аж.
Дашрамд дурьдахад, тус амин дэм нь зургаан сарын турш хүүхдэд шаардлагатай А амин дэмийн хэрэгцээг хангадаг байна.