Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 16-нд буюу ирэх лхагва гаригт хуралдуулах тов гарсан.
Энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх юм байна. Ингээд дараа нь арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлуулах ажээ.
Энэ хооронд буюу арваннэгдүгээр сарын 16-наас арванхоёрдугаар сарын 6 хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэх юм байна.