Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Өчигдөр УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийг баталсантай холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-аас эцэслэн баталсан тоогоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг зургаан их наяд 160.2 тэрбум төгрөг байхаар баталсан. 2016 оны тухайд нэгдсэн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл таван их наяд 400 орчим тэрбум төгрөг байгаа. Ирэх жилдээ эдийн засгийн өсөлтийг гурван хувиар нэмэгдүүлээд, нэгдсэн төсвийн орлогыг энэ жилтэй харьцуулахад 700 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан мэдэгдсэн юм. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан "Цалинтай ээж" “Цалинтай ээж” хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг 2017 оны төсөвт суулгаагүй. Засгийн газар дээр хэд хэдэн хувилбараар эх үүсвэрийг нь боловсруулаад явж байна. Магадгүй 2017 оны төсөв дээр тодотгол хийвэл энэ хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлыг ярина хэмээн мэдэгдлээ.