Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Агаарын бохирдол болон сэргээгдэх эрчим хүчний талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарын албаны хүмүүс энэ талаа хэвлэлийн бага хурал зарласан юм. Хурлын үеэр “2011-2015 оны хугацаанд агаарын бохирдлыг буруулах чиглэлээр 135 тэрбум төгрөг зарцуулсан. Үүгээрээ сайжруулсан зуух, сайжруулах түлшний төсөл хэрэгжүүлсэн. Энэ нь агаарт үүсэж буй хорт бодисын хэмжээг тодорхой хувиар бууруулсан болохоос, 100 хувь агаарын бохирдолгүй хот болгож чадаагүй” гэж Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан ярилаа. Харин Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Бидний эрүүл байх, өөрийгөө хамгаалах механизмыг утаа устгадаг. Тиймээс үед амьсгалын замын өвчинд өртөмтгий болдог. Олон удаа өвдөхөд амьсгалын замын архаг өвчинд ч шилждэг тохиолдол бий. 2013 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдол буюу утаа нь хорт хавдар үүсгэдэг хүчин зүйлд албан ёсоор оруулсан байдаг” гэлээ. Энэхүү хурлын үр дүнд тэд түүхий нүүрсний хэрэглээнээс бүрэн татгалзахыг уриасан юм.