Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Валютын ханш өнгөрсөн сарынхтай харьцуулахад 200 төгрөгөөр чангараад байгаа. Тэгвэл өнгөрсөн Засгийн газрын хуралдааны үеэр валютын ханшийн өсөлтийн эсрэг хэд хэдэн арга хэмжээ авахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгалаа. Тодруулбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр авдаг болохыг үүрэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх нэгээхэн алхам болно гэж үзжээ. Мөн арилжааны банкуудыг Монголбанкны зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах, валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгосон байна.