Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, Халдварт өвчин судлалын Үндэсний төв хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зургаан сартайгаас 35 хүртлэх насны хүн амын улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын түвшин тогтоох судалгаа явуулахаар боллоо. Уг судалгааг энэ оны 11-12 дугаар сард орон даяар зохион байгуулах юм байна.
Дашрамд дурьдахад манай улс энэ төрлийн өвчнийг таслан зогсоосон гэх гэрчилгээ авсан боловч өнгөрсөн оны гуравдугаар сараас дэгдэлт хэлбэрээр гарсан. Улаанбурхан өвчин тухайн улсад бүртгэгдээгүй гурван жил болвол таслан зогсоосонд тооцдог гэвч. Өнгөрсөн онд олон зуун хүүхдийн алтан амь авч одсон эл өвчин дахин дэгдэж болзошгүйг 2008 онд мэргэжлийн байгууллагуудаас хийсэн тандалтын судалгаагаар илэрсэн байдаг. Гэвч 2015 оны төсөвт цаг алдалгүй дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийг вакцинжуулсан бол тэр их гарз тохиолдохгүй байсныг мэргэжлийн эмч, албан тушаалтнууд онцолдог.