МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр орой АТГ-аас баривчилсан билээ. Түүнийг 30-40 байцаагч очиж баривчилсан гэх мэдээллийг намынх нь удирдлагууд өнөөдөр өгсөн юм. Тэгвэл хөшигний цаана нэлээдгүй асуудал үүсч байгаа талаар бор шувуу дуулгав. Намын дарга нь нарийн бичгийн дарга Г.Дугаржаваа үнэн үг хэллээ хэмээн барьж авч заамдан зодолдоё гэсэн гэнэ. Маргаан МАХН-ын цагаан байранд болсон бөгөөд залуучууд нь Г.Шийлэгдамбыг өмөөрч намынхаа даргын өөдөөс боссон аж. Бор шувуу энэ талаар “Шийлэгдамбыг баривчлагдаад явсан гэх мэдээлэл цацагдсаны дараа МАХН-ын гишүүд, удирдах албан тушаалтнууд нь намынхаа байранд цугларч. Нөхцөл байдал хаашаа эргэснийг ойлгосон тэд сархад хүртэцгээн халамцаж улмаар хэсэг хугацааны дараа хоорондоо муудалцжээ.
Тухайлбал, МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Дугаржав гэх залуу “Таны энэ заваан улс төрд МАХН-ын залуучууд өртөж байна. Ахмадуудыг хүртэл хөлдөө чирсэн. Одоо залуучууд чирэгдэж эхэллээ. Та наад улс төр дэх хор найруулах асуудлаа зогсоо” гэхчилэн нэлээд хатуухан үгийг МАХН-ын дарга Н.Энхбаярт хандаж хэлжээ. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй байдаг юм хойно Н.Энхбаяр дарга залуу даргынхаа үгэнд ихэд цухалдаж, ширээ шаан босч ирээд нарийн бичгийн даргаа заамдан авч гарч зодолдоё гэх мэтчилэн дөвчигнөсөн сурагтай. Улмаар Г.Дугаржавыг МАХН-аас хөөсөн” хэмээн жиргэв.
МАХН-ын залуу гишүүдэд албан тушаал өгчихөөд дараа нь мөнгө нэхэж шантаажилдаг гэх яриа байдаг нь энэ байдлаас харахад үнэний ортой бололтой. МАХН-ын одоо байрлаж буй байр МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дээр байдаг ч түрээсээр үйл ажиллагаа явуул, мөнгөө төл хэмээн намынхаа гишүүдээр түрээсийн мөнгийг нь төлүүлдэг сурагтай. Г.Шийлэгдамбыг намынх нь дарга нэг ёсондоо золиосонд гаргасан бөгөөд МАН-тай нэгдэх тухай ахмадуудыг турхиран зохион байгуулсан өрнөлт жүжгийн дараа энэ үйл явдал болсон нь улс төрийн зорилго байсныг харуулж буй юм.
Г.Шийлэгдамбад өмгөөлөгч олдохгүй байгаа тухай яриа гарсан ч одоогоор хоёр гурван хүнд өмгөөлүүлэх хүсэлтээ гаргажээ. Эртнээс Г.Шийлэгдамбыг намын Ерөнхий нарийн бичгийн даргаас халах тухай яриа гарч байсан гэнэ. Уг албан тушаалыг саяхан МАХН-д элссэн Ж.Сүхбаатарт өгөхөөр тохироо хийсэн байсан юм байна. Мөн энэ хэрэгт хамаатуулан шалгуулж буй гэх З.Баянсэлэнгэд ч МАХН-ын залуу гишүүд хатуу үг хэлжээ. З.Баянсэлэнгэ гишүүнийг АТГ-аас эрж байна гэх мэдэгдэл гарсны дараа Барилга хот байгуулалтын сайд өрөөндөө байгаа тухайгаа жиргэсэн ч өнөөдөр өглөө АТГ-ын мөрдөн байцаагчид З.Баянсэлэнгэ сайдын өрөөгөөр зочилжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn
Х.Норжин