Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг
"Жаргаагүй нар” түүхэн жүжгийн хэвлэлийн бага хурал боллоо. Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д. Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн Улсын Драмын Эрдмийн театр байгуулагдсны 85 жилийн ой болохтой холбогдуулан “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг тайзнаа тавихаар болжээ.
Жүжигт, тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал гэхээс илүүтэй Д.Нацагдоржийн нийгмийг хэрхэн соён гэгээрүүлж байсан, залуу насны хайр дурлал хүсэл мөрөөдлийн талаар илэрхийлэхийг зорсон юм байна. “Жаргаагүй нар” жүжгийг энэ сарын 4-нөөс эхлэн олон нийтийн өмнө дэлгэнэ. Нээлтийн тоглолтын үеэр кино болон дүрслэх урлагт мөнхрөн үлдсэн их зохиолчийн амьдрал, уран бүтээлийг харуулсан “Монгол ардын суут” гэрэл зургийн үзэсгэлэнг мөн дэлгэх аж.
Уг жүжгийн зохиолчоор Ш.Гүрбазар, найруулагчаар Ч.Түвшин /СТА/ ажиллажээ. Гол дүр болох Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээсэн байна.