богино мэдээ New

Хан-Уул дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг АРДЫН ЖУРАМТ ЦЭРГҮҮД эргүүлчихжээ

Хан-Уул дүүргийн БИО комбинат /2 мандаттай/, Шувуун Фабрик /1мандаттай/ тойргуудад зэвсэгт хүчний 120, 326-р цэргийн ангийн алба хаагчдийг санал өгүүлэн МАН ялалт байгуулсан байх юм..

 Сэтгүүлч Э.Булган /www.zuv.mn мэдээллийн цахим хуудсаас албан ёсны эрхтэйгээр нийтлэв/

     Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуульд МАН 18, АН 15 суудал, бие даан нэр дэвшигч хоёр, нийт 35 төлөөлөгчдөөс МАН 18 буюу нэг суудлаар олонх болсон байна. Гэтэл Хан-Уул дүүргийн Био комбинат /хоёр мандаттай/, Шувуун Фабрик /нэг мандаттай/ тойргуудад зэвсэгт хүчний 120, 326-р цэргийн ангийн алба хаагчдийг санал өгүүлэн МАН ялалт байгуулсан байх юм.

Эдгээр алслагдсан хороодын хүн ам цөөн мөн нэр дэвшигчдийн хооронд 50 дээд тал нь 200 сонгогчийн зөрүүтэйгээр сонгогдсон байна. Нэг тойрогт нь л гэхэд 326-р цэргийн ангиас 200 цэрэг жагсаалаар ирээд санал өгчээ. Баянхонгороос, Хэнтийгээс бусад орон нутгаас татагдаж ирсэн цэргүүдийг Хан-Уул дүүргийн орон нутгийн сонгуульд санал өгүүлэхээр сонгуулийн нутаг дэвсгэрийн товыг өөрчлүүлэх санал өгөхөд нь ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албанаас сонгуулийн нутаг дэвсгэрийн тов батлах хуулийн хугацаа дууссан учир татгалзсан хариу өгсөн аж. Гэтэл үл тоон аравдугаар сарын 10-ны өдөр Сонгуулийн хорооны дарга Ж.Ичинноров гэгч ИТХ-ын Тэргүүлэгчдийн сонгуулийн нутаг дэвсгэрийн товыг өөрчлөх шийдвэргүйгээр тухайн тойргуудад цэргийн ангийн алба хаагчдыг санал өгүүлэх шийдвэр гаргаж улмаар МАН тухайн тойргуудад ялсан байна.

Харамсалтай нь санал өгсөн цэргүүд сонгуулийн маргааш халагджээ. Ингэж болдог юм бол хорооны Иргэдийн нийтийн хурал, Хорооны Засаг дарга сонгох хуралд 200 цэрэг орж суугаад жагсаалын ахлагчаа хорооны Засаг дарга болгодог тогтолцоо байж болох уу??? МАН-ын төлөөлөгчид өнөөдөр "Ээлжит сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг яаралтай зарла" хэмээн шаардлага хүргүүлсэн байна. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр хуулийн хугацаа дуусаагүй байхад дууссан мэтээр шахалт үзүүлж байгаа нь цаашид энэ асуудлыг бүдэгрүүлэх оролдлого хийж байна уу гэлтэй!!!??? Яг үүнтэй ижил жишээ Баянзүрх дүүрэгт өрнөж байна.Сонгуулийн дүн гараад ялсан нэр дэвшигчдийг маргаантай гомдол, санал ирсэн тул түр үнэмлэх өгөхгүй хэмээн сонгуулийн хорооны дарга нь шүүхийн, цаашлаад хуулийн дээгүүр дур зоргоороо аашилж байна.

Хан-Уул дүүрэгт хэн ч энэ асуудлаар мэдэгдэл хийгээгүй зөвхөн тэргүүлэгчид мэдээлэл авах зорилгоор сонгуулийн хорооны даргыг дуудуулахад МАН-ын сонгогдсон 18 төлөөлөгчид яг хурал зарласан цагт орж ирэн шаардах бичиг хүргүүлэн ЭКС тэргүүлэгчид хурал яаралтай зарлах ёстой өвөлжилтийн бэлтгэл ажил оройтлоо, сонгуультай холбоотой гомдолыг шүүх эцэслэн шийдэх ёстой гэж хэлсэн бичлэг үзлээ. МАН-ын нөхдөд Монгол улс ганцхан л хуультай юм шүү.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга шиг илт нэг улс төрийн намд үйлчилж сонгуулийн дүнг авч хэлэлцэх гээгүй, буруу зөвийг шийдвэрлэх гээгүй зөвхөн ямар учраас ИТХ-ын тэргүүлэгчдийн өмнөөс шийдвэр гарган хууль зөрчиж зэвсэгт хүчний 120 болон 326 дугаар цэргийн ангийн алба хаагчдийг орон нутгийн сонгуульд санал өгүүлсэн тухай сонгуулийн хорооны даргаас мэдээлэл авах ёстой гэж үзсэн, уг асуудлаар хууль хяналтын байгууллага нь эцэслэн шийдвэр гаргах биз.

Эцэст нь хэлэхэд ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит сонгууль явагдсанаас 20 хоногийн дотор буюу 11-р сарын 08 дотор анхдугаар хуралдааныг зарлах тухай шийдвэр гаргахад миний зүгээс татгалзаж иргэдийн сонголтыг үл хүдэтгэсэн ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй болно.