Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамын III-А, IV-А хэсгийн нийт 25 км автозам ашиглалтад орлоо. Тус чиглэлийн автозамын 10 км нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум 15 км нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт байршиж байна. Дээрх хэсгийн автозамыг “Арж капитал” ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд Зам тээврийн хөгжлийн яам, Дорнод, Сүхбаатар аймгийн холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй улсын комисс ажилтай танилцан, хүлээн авлаа.
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай автозамыг нийт зургаан компани өнгөрсөн оноос эхлэн хэсэгчилэн барьж байгаа юм. “Бадрах Ойл” ХХК 53 км, “Арж капитал” ХХК 25 км автозамыг ашиглалтад оруулжээ. “Өвөр залаат” ХХК-ийн 23 км, “Насны зам” ХХК-ийн 27 км автозамын хучилтын ажил дуусах шатандаа орсон. Удахгүй ашиглалтад орно. Харин “Хансуун зам” ХХК-ийн барьж буй 14 км автозам суурийн ажлын шатандаа явж байгаа нь тус компанийн хөдөлмөр зохион байгуулалт муутай холбоотой гэж улсын комиссын мэдээллээ.