богино мэдээ New

Шинэчлэл нэхсэн нийтийн тээвэр

Нийтийн тээврийнхэн текникийн шинэчлэл хийх шаардлагатай болсныг өчигдөрийн цаг агаарын нөхцөл байдал харууллаа. .

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

    Нийтийн тээврийнхэн текникийн шинэчлэл хийх шаардлагатай болсныг өчигдрийн цаг агаарын нөхцөл байдал харууллаа. Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 21 зөрчил нэг өдрийн дотор бүтгэгдсэн байна. Илэрсэн зөрчлөөс 11 нь зам тээврийн осолд холбогдсон 10 автобус тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан удаан зогсолт хийж замын хөдөлгөөнд оролцогч, зорчигч нарт саад учруулж түгжрэл үүсгэн иргэдийг ихээхэн бухимдуулжээ.

Тиймээс нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагууд үйлчилгээнд явуулж буй тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж замын хөдөлгөөнд оролцуулах, тогтмол хяналт тавих, техникийн саатлаар зогссон нөхцөлд түргэн шуурхай эвдрэл, гэмтлийг засах, зам чөлөөлөх арга хэмжээ авч байх, жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байгааг цаг хугацаа, өвлийн жавах нэхэж эхлэв.