Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Дүүрэг, сум, багийн сонгуулийн дахин санал хураалт өчигдөр 07:00-22:00 болж өндөрлөлөө. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн дүнгээр сонгогчдын ирц 50 хувиас давжээ. Гэхдээ эцсийн дүн, мэдээг СЕХ болон Нийслэлийн сонгуулийн хороо зарлаагүй байна. Өнөөдөр 10:00 цагт нийслэлээс дүүргүүдийн саналын мэдээллийг зарлана гэв. Харин СЕХ-оос хэдийд мэдээлэл өгөх нь тодорхойгүй байгаа. Өчигдөр 17:00 цагийн урьдчилсан мэдээгээр нийслэлд сонгогчдын ирц 53.3 хувь буюу сонгогчдын 45949 нь саналаа өгсөн байв. Өглөө 08:30 цагт эх сурвалжуудаас авсан мэдээллээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт МАН үнэмлэхүй ялалт байгуулсан бол Баянгол дүүрэгт АН үнэмлэхүй ялжээ. Түүнчлэн АН Баянзүрх дүүрэгт 41 суудлын 22, Сүхбаатар дүүрэгт 19-ийг авч тус тус авч олонхи болжээ.