Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамжаар цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Тодруулбал, энэ сарын 21-23-ны өдөр цэрэг татлагын ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Мөн гэрээт цэргийн албанд “Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэнээс авах шалгалтын заавар”-ын дагуу цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг элсүүлнэ.