Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд нийслэлийн 79 хороонд нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны ням гарагт явуулахаар боллоо. Ингэхдээ саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, саналын дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм. Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйл нь бүхэлдээ нэмэлт санал хураалт явуулах тухай заалтууд байдаг.
Үүнд: "Нийт сонгогчдын 50 хувь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна. Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргасан бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулна. Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрт санал авах байр, өдөр, цагийг заах ба түүнийг амралтын өдөр явуулна" хэмээн заажээ.