Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт согтуу жолооч айлын гэр дайрч улмаар нэг хүн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, согтуу жолооч Ханбогд суманд байрлах гэр зоогийн газрыг мөргөснөөс болж дээрх хэрэг гарсан байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг орхин зугтжээ. Уг хэргийг холбогдох цагдаагийн газраас шалгаж байгаа аж. Дашрамд дуулгахад, өнгөрсөн шөнө зам тээврийн ослын 183 дуудлага ирж, дөрвөн хүн хүнд, хөнгөн гэмтэж, нэг хүн амиа алдсан байна. Харин согтуугаар машин жолоодсон 26 жолоочийг саатуулжээ.