Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Автобусны “U Money” картын шинэчлэлийг ирэх сараас хэрэгжүүлэхээр болж, нэн тэргүүнд карт уншуулахгүй автобусаар зорчих шийдэлд хүрчээ. Тодруулбал, иргэд гар утасны симдээ автобусны картын чип суулгах юм байна. Өөрөөр хэлбэл иргэд автобусанд гар утсаа уншуулаад үйлчлүүлдэг болох аж.
Эхний ээлжинд "Юнител" компанитай гэрээ багуулан чиптэй сим карт оруулж ирээд байгаа ба ирэх сард худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Харин бусад операторуудтай уулзалт хийж, мэдээлэл солилцох шатандаа явж байгаа талаар “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээллээ.
Түүнээс гадна банкны картуудад чипээ суурилуулах боломжийг бүрдүүлжээ. Эхний ээлжид “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банкны картад чип суулгахаар болжээ. Ингэснээр иргэд нэг картаараа банкны гүйлгээ болон автобусны төлбөрөө хийх боломжтой болох аж.