Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учраас Дархан, Орхон аймгийн авто замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа. Уг шийдвэрийг Дархан-Уул аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас гаргаж замын нөхцөл байдал сайжрах хүртэл ийн тодорхойгүй хугацаанд хязгаарлахаар болжээ. Тиймээс Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхаарна уу.