Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс жолоочийн хариуцлагын оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэн. Тус журамд хүний амь, эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц 19 тохиолдлыг оруулж өгсний 7 тохиолдолд 1 оноо, 7 тохиолдолд 2 оноо, үлдсэн 3 тохиолдолд 3-5 оноо хасагдахаар заасан билээ.
Түүнчлэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, урсгал сөрөх, хурдны дээд хязгаарыг хэтрүүлсэн тохиолдолд 10 оноог хасахаар журамласан. Тэгвэл энэ хугацаанд 82 жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан байна. Жолоочид ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, оноо болон эрхээ хасуулж байгаа аж.