Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү нар Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг солилцов.
Уг ноот бичгийн дагуу хоёр улсын дипломат паспорт эзэмшигчид 30 хоногийн дотор визгүй зорчихоор боллоо. Манай улсын иргэдэд Япон Улсын виз олгох нөхцлийг шат дараатай хөнгөвчилж байгаа бөгөөд хувийн хэргээр тус улс руу зорчих энгийн паспорт бүхий Монгол Улсын иргэдэд гурван жилийн хугацаатай, нэг удаа 15 хүртэлх хоног зорчих “богино хугацааны олон удаагийн виз” виз олгож байна.