Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Жил бүрийн 10 дугаар сарын 13-нд дэлхийн бүсгүйчүүд “Хөхний даруулгагүй өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр хөхний хорт хавдрын эсрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг онцлогтой. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчлөлд ордог. Өнгөрсөн таван жилд нийт 6.3 сая эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчилсөн байна. Мөн 2012 онд гэхэд 1.7 сая хүн уг өвчнөөр шинээр оношлогдсон гэжээ.
2008 оноос хойш хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо 20 хувиар, нас барсан хүмүүсийн тоо 14 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд уг өвчний талаар олон нийтэд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2009 оноос эхлэн энэ өдрийг “Хөхний даруулгагүй өдөр” буюу хөхний хорт хавдартай тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болжээ. Монголд дунджаар жил бүр 4500 гаруй хүн хорт хавдраар шинээр оношлуулж, бүртгэгдсэнээс 100 мянган эрэгтэйчүүд тутмын 273, мөн тооны эмэгтэйчүүдийн 204 нь хорт хавдраар өвчилжээ. Сүүлийн жилүүдэд хөх болон элэгний хорт хавдар зонхилж байна.