Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Цэргийн жинхэнэ албанд татагдахаар зарлан дуудах хуудас авсан Сүхбаатар дүүргийн харьяат гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдийн материалыг энэ сарын 13-14-нд хүлээн авах болжээ.
Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн I-X хорооны, 14-ний өдөр XI-XX хорооны иргэдийг 08:30-17:30 цагийн хооронд дүүргийн ЗДТГ-ын Нэг цонхны үйлчилгээнд хүлээн авах аж.
Ингэхдээ дараах материалыг бүрдүүлэн авч ирэхийг анхааруулж байна.
-Тухайн ээлжний цэрэг татлагаас чөлөөлөхийг хүссэн өргөдөл, /Хорооны Засаг даргын цохолттой байх шаардлагатай/
-Иргэний харъяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий газраас монгол улсын хилээр нэвтрэн гарсан тодорхойлолт
-Суралцаж байгаа сургуулийн топорхойлолт, Визний хуулбар
-Хараар ажиллаж, сурч гадаадад байгааг тодорхойлсон төрсөн эцэг /эх/-ийн өргөдөл /иргэний үнэмлэхний хуулбартай/
Дашрамд дурдахад өнгөрсөн онд бүрдүүлж өгсөн материал архивт орсон тул шинээр бүрдүүлэх бөгөөд тухайн иргэний материалыг ар гэрийн гишүүн нь бүрдүүлж ирэх юм байна.