Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл
Зам тээврийн осолд нэг шөнийн дотор дөрвөн хүүхэд өртсөн харамсалтай тохиолдол гарчээ. Тухайлбал, өнгөрсөн шөнө нийслэл болоод Төв аймагт 2-8 насны хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтсэн байна. Тодруулбал, өчигдөр усан сангийн баруун талын замд найман настай охин, 61-ийн гармын хойд замд хоёр настай охин, долоон настай хүү мөргүүлжээ. Мөн Төв аймгийн Жаргалант сумын Тахилтын даваанд гурван настай охин машинд мөргүүлэн гэмтсэн харамсалтай тохиолдол гарчээ. Хүүхдүүдийг одоогоор эмнэлгийн байгууллагад хүргэн, эмчилж байгаа аж.
Бага насны хүүхэд замын осолд өртөх нь нэмэгдсэн дүр зураг харагдаж буйг албаныхан мэдээллээ. Тиймээс 10 хүртэлх насны хүүхдээ заавал харгалзах хүнтэйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг Замын цагдаагийн газраас анхааруулсаар байна.