богино мэдээ New

Буянт-Ухаад аялал жуулчлалын бүс байгуулах талаар судална

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатарын худалдааны танхимын болон бизнес эрхлэгчдийн CEO клубын төлөөллийг хүлээн авч уулзлаа. .

Сэтгүүлч Н.Баасандэмбэрэл

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатарын худалдааны танхимын болон бизнес эрхлэгчдийн CEO клубын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ирсэн бизнесийн төлөөллүүд борлуулагдаагүй байгаа орон сууцны барилгуудыг эргэлтэд оруулах, уул уурхайн салбарт экспортын нэг цонхны бодлого баримтлах, Буянт-Ухаад аялал жуулчлалын бүс байгуулах замаар Улаанбаатарыг бүс нутгийн хөгжлийн төв болгох талаар Улаанбаатарын худалдааны танхимын боловсруулсан зарим төслийг Ерөнхий сайдад танилцууллаа.

Ж.Оджаргал: Нүүрсний салбарынхан дотооддоо нэгдэх хэрэгтэй

/“MCS” группийн захирлуудын зөвлөлийн дарга /

Нүүрсний салбарт бий болсон боломжийг бодитой ашиглахын тулд Монголын нүүрс, нүүрсний салбарынхан дотооддоо нэгдмээр байна. Тэгснээр Монголын нүүрс дэлхийд өрсөлдөнө, гадаад зах зээлд гарна, үнэ хүрнэ. Тэр хэрээр эдийн засагт өгөөжөө өгнө. Монгол Улс дотооддоо нэгдэхгүйгээр нүүрсээрээ санасан эдийн засгийн ашгаа олж чадахгүй

 Ж.Оюунгэрэл: Төр ганцаараа зүтгээд улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргаж чадахгүй

/“Петровис” компанийн ТУЗ-ийн дарга/

"Төр ганцаараа зүтгээд улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргаж чадахгүй, ард түмнээ түшиж, хувийн хэвшлээ дэмжих замаар хамтарч ажиллах хэрэгтэй. Мөн Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг “ММС”-ийн хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр борлуулж, монгол хүн худалдаж авах бололцоог нээж өгөх хэрэгтэй байна.

Энэ удаагийн уулзалтаар бизнесийнхний танилцуулсан Буянт-Ухаад аялал жуулчлалын бүс байгуулах талаар дахин ярилцах, холбогдох судалгааг хийх, Засгийн газрын төвшинд хийж байгаа бодлого, судалгаатай уялдуулахаар болжээ.