богино мэдээ New

Хятад хүүхдийг Монгол иргэн хулгайлжээ

Хятад Улсын иргэн Чин хэмээх жирэмсэн эмэгтэй Монголд сурдаг нөхөртэйгээ уулзахаар өнгөрсөн гуравдугаар сард манай улсад ирсэн байна. .

Сэтгүүлч Г.Сүх /www.tug.mn/

   “Замын Үүдийн зочид буудалд Хятад иргэн Монгол хүүхдийг хилээр гаргах гэж байна. Хүний наймаа байж болзошгүй” хэмээх дуудлага наймдугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Энэ хэрэгт манай улсын хоёрдугаар төрөх эмнэлэгийн эмч нар болон иргэн н.Отгонжаргал нар шууд холбоотой байгаа юм. Эл хэргийн талаар эхнээс өгүүлье.

Хятад  Улсын иргэн Чин хэмээх жирэмсэн эмэгтэй Монголд сурдаг нөхөртэйгээ уулзахаар өнгөрсөн гуравдугаар сард манай улсад ирсэн байна. Түүний төрөх хугацаа дөхсөн учир н.Отгонжаргал хэмээх Монгол эмэгтэйг хүүхэд асрагчаар ажилд авчээ.

Тухайн үед н.Отгонжаргал “Би танай хүүхдийг харж чадна. Сарын цалин 500 мянга” хэмээх утгатай захидал өгч хөлсөөр ажиллахаар болсон байна. Удалгүй   Чин эмгэтэйд   төрөлтийн өвдөлт мэдрэгдэж дөрөвдүгээр сарын 09-ны өдөр улсын хоёрдугаар төрөх эмнэлэгт эсэн мэнд амаржжээ. Гэтэл н.Отгонжаргал гэх эмэгтэй төрхийн эмч нартай хуйвалдаж хүүхдийн бичиг баримтыг Монгол овог, нэрээр гаргуулж авсан байна.

14569022_1759776294278338_976358288_n

Хятад эмэгтэй үүнийг  мэдэлгүй дөрвөн сар гаруй Монголд амьдарч байгаад нутаг буцахаар Замын Үүдийн зочид буудалд наймдугаар сарын 15-ны өдөр очсон байна. Тухайн зочид буудлын үйлчлэгч  Хятад иргэн Монгол Улсын бичиг баримттай  хүүхэд тэвэрсэн суужбайна. Хүний наймаа байж болзошгүй” хэмээн цагдаад нэмэгджээ. Улмаар цагдаагийн байгууллага хэрэг явдлыг сайтар нягтлахгүй Хятад эмэгтэйг нөхрийн хамт Ганц худгийн шоронд 14 хоног хорьж хүүхдийг н.Отгонжаргал эмэгтэйд өгсөн байна.

Гэтэл Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр хүүхдийн ДНК Эцэг Ли, Эх Чин нарын ДНК-тай 99 хувь тохирсноор Монгол эмэгтэйн хүүхэд биш болох нь тогтоогдсон.  Ингээд Хятад эмэгтэй нөхрийн хамт   шоронгоос суллагдсан болов ч хүүхдийг нь асрамжийн газарт өгсөн байжээ.

Энэ нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Хүүхэд Эцэг, эхтэй эсэн мэнд өсөж том болох эрхтэй байдаг. Өнөөдрийг хүртэл хүүхдийг Эцэг, эхэд нь өгөхгүй байгаа гол шалтгаан нь уг хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байгаатай холбоотой юм. Тус хэргийг  Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч н.Түвшинбаяр шалгаж байгаад Авилгатай тэмцэх газар шилжүүлжээ. Учир нь хоёрдугаар төрхийн эмч нар нэг сая төгрөг авч хүүхдийн бичиг баримтыг н.Отгонжаргал нэр дээр шилжүүлсэн гэж үзэж байгаа. Бид удахгүй энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно.