богино мэдээ New

УИХ-ын намрын чуулган өнөөдөр эхэлнэ

чуулганаар хэд хэдэн томоохон хуулийн төсөл хэлэлцэх, нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг гишүүд шийднэ.

Сэтгүүлч Н.Уранхолбоо 

    Шинэ УИХ-ын намрын чуулганы нээлт аравдугаар сарын 1-нд болох байсан ч амралтын өдөр таарсан учраас өнөөдөр нээхээр болсон. Энэ удаагийн намрын чуулганаар хэд хэдэн томоохон хуулийн төсөл хэлэлцэх, нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг гишүүд шийднэ. Тухайлбал, Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх, ирэх оны Төсвийн тухай хууль, Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслүүд болон шүүх, прокурорын хэдэн хэдэн төслүүд байгаа юм. Түүнчлэн хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ч энэ удаагийн чуулганаар хэлэлцэхээр болжээ.