богино мэдээ New

ОХУ-ын тив дамнасан баллистик пуужин дэлбэрчээ

Орос цөмийн зэвсгээ улам сайжруулах тал дээр онцгой анхааран ажиллах болсон. Учир нь АНУ пуужингаас хамгаалах системийг байршуулахаар ажиллаж эхэлсэн..

Бэлтгэсэн орчуулагч, сэтгүүлч Г.АНУДАРЬ

   ОХУ-ын батлан хамгаалах яамнаас өчигдөр /2016.09.29/ мэдээлснээр ОХУ-ын цөмийн шумбагч онгоцноос хөөргөсөн "Булава" гэх тив дамнасан баллистик пуужин дэлбэрсэн талаар мэдээлсэн байна.

Цагаан тэнгист шумбагч онгоц дасгал, сургуулилт хийж байх үеэр пуужинг хөөргөсөн бөгөөд төд удалгүй дэлбэрэлт болсон байна.

"Булава" пуужин нь 10 гаруй цөмийн толгойг 800 гаруй км-д тээвэрлэх хүчин чадалтай юм. Борей зэрэглэлийн баллистик пуужинг тээвэрлэх шумбагч онгоцнуудад зориулан зохион бүтээсэн байна. "Борей" зэрэглэлийн шумбагч онгоц нь Зөвлөлтийн үеийн хуучирсан технологийг шинэчлэх, илүү боловсронгуй болгох арга хэмжээний нэг хэсэг юм. "Борей" зэрэглэлийн цөмийн шумбагч онгоцнууд нь далайн гүнээс гадны байг чиглүүлэн цөмийн цохилт өгөхөд бэлэн байдалд байдаг аж.

Сүүлийн жилүүдэд Орос цөмийн зэвсгээ улам сайжруулах тал дээр онцгой анхааран ажиллах болсон. Учир нь АНУ пуужингаас хамгаалах системийг байршуулахаар ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор энэхүү пуужингаас хамгаалах системийг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн Румыны нутаг дэвсгэр дээр байршуулсан юм. 

ОХУ-ын тэнгисийн цэргийн флот нийт 21 "Булава"-г туршсан боловч үүнээс найм нь амжилтгүй болсон учир засаж, сайжруулах зүйл олон байгаа аж Хамгийн сүүлд буюу 2013 оны есдүгээр сард болсон туршилт нь амжилтгүй болж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

www.news.mn