Сэтгүүлч Н.Уранхолбоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд өчигдөр баар цэнгээний газруудын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Баарууд ажиллаж болно. Гэхдээ хотод татвараа төл. Байрны доор үйл ажиллагаа явуулдаг бааруудыг хаах талаар хүртэл ярина. Харуул хамгаалалттай, дэлхийн стандартад нийцэхүйц хөгжимтэй, халуун хоолтой бай. Товчхондоо иргэдийн ая тухтай, аюулгүй нөхцөл боломжийг хангасан бол татвараа төлөөд шөнийн 04:00 цаг хүртэл ажилла" гэлээ. Дашрамд дурьдахад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг диско баар, шөнийн цэнгээний газрууд нийт 1500 орчим байдаг аж.