Сэтгүүлч Х.Бямбацогт
Монголчуудын тамхины хэрэглээг багасгахаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) төлөөлөгчид ирэн ажиллаж байна.
Өнөөдөр (2023.02.02) УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдтэй тус байгууллагын төлөөлөгчид уулзаж монголчуудын тамхины хяналтын тухай хууль болон нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулж буй төслийн талаар санал солилцлоо.
Энэ хурлын үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс одоо мөрдөгдөж байгаа хууль учир дутагдалтай зүйлс их байгааг хэлсэн бол ДЭМБ-ын төлөөлөгчид тамхины хяналтыг сайжруулах, хэрэглээг хязгаарлах хамгийн сайн арга бол татварыг нэмэх гэдгийг онцоллоо.
Тус хурлаас гарсан шийдвэрээр УИХ-аас хуулийн төслийг аль болох яаралтай хэлэлцэж батлахаар төлөвлөжээ. Мөн ДЭМБ-ын зүгээс хуулийн төсөлд техникийн туслалцаа үзүүлж хамтарч ажиллахаар боллоо.
Нийт сэтгэгдэл 0