Сэтгүүлч Н.Уранхолбоо
Эрүүл мэндийн яамнаас корона вирусын цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Өнгөрсөн сарын 16-аас өмнө Япон улс руу вирусын мутаци илрүүлэх 38 сорьц илгээснээс
- Альфа-32 /82.3 хувь/
- Монголд үүссэн мутац-4 /10.5 хувь/
- Дельта-2 /5.2 хувь/ эзэлсэн.
Тэр хугацаанаас хойш нийт тохиолдлын 10 орчим хувьд нь уг вирус илрээд байна. Мөн орон нутагт бүр тодруулбал, бүсийн наадам хийсэн аймгуудад дельта вирус илэрсэн. Түүнчлэн нийтийн байр, нийтийн халуун ус, ариун цэврийн өрөөтэй газруудад халдвар тархах эрсдэл маш өндөр болно. Өнгөрсөн өвөл ч бид тэр эрсдлийг харсан" гэлээ.
Мөн вакцинд хамрагдсан хүмүүс 80-аас дээш хувийн дархлаатай болжээ. Дашрамд дурьдахад вакцины төрлөөс үл хамаарч вирусын тархалт огцом нэмэгдэж буй нь АНУ, Израйл гэх мэт орнуудад гарч байгаа аж.
Харин сүүлийн 24 цагийн байдлааар Улаанбаатар хотод корона вирусын халдвар 343, орон нутагт 1110 тохиолдол шинээр бүртгэгдлээ.