богино мэдээ New

НӨАТ-ын сугалааны дүрэм

Үндсэн болон супер сугалааны тохирлыг сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулна. Бөмбөлөгийн дугаарлалт нь 0-ээс 9 хүртэлх 10 цифрээс бүрдэнэ..

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчилсэн найруулгаар энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд ААН-үүд төлбөрийн баримт буюу НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг хэвлэж эхлээд байна.

НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгох бөгөөд иргэд 2017 оны 1-р улиралд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг авах юм. Харин сугалааны тохирлыг орон даяар сар бүрийн гурав дахь Ням гарагт зохион байгуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахаар тогтжээ.

Ингээд та бүхэнд сугалааны дүрэм, тохирлын үйл ажиллагааны талаар мэдээллийг хүргэе.

СУГАЛААНЫ ДҮРЭМ

Сугалааны дугаар нь хоёр /2/ латин том үсэг болон тэг /0/-ээс ес /9/ хүртэлх найман /8/ цифр бүхий тооноос бүтсэн AA00000000 дугаарлалтаас ZZ99999999 дугаарлалтын хооронд байна. Сугалааны дугаарын  2 үсэг нь дахин давтагдашгүй серийн дугаарыг илэрхийлнэ.

  • Үндсэн болон супер сугалааны тохирлыг сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулна. Бөмбөлөгийн дугаарлалт нь 0-ээс 9 хүртэлх 10 цифрээс бүрдэнэ.
  • Супер сугалааны тохирол тодруулах найман бөмбөлөгийн цифр нь сугалааны дугаарын найман цифртэй дараалал болон тоон утгаараа тохирч байвал Супер сугалааны тохирлын урамшууллыг олгоно.

Үндсэн сугалааны тохирол тодруулах найман бөмбөлөгийн цифр нь сугалааны дугаарын цифртэй дараах байдлаар тохирч байвал Үндсэн сугалааны тохирлоор урамшуулал олгоно.

  • Сугалааны дугаарын найман цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал  1 дүгээр зэргийн урамшууллыг;
  • Сугалааны дугаарын сүүлийн долоон цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн долоон цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 2 дугаар зэргийн урамшууллыг;
  • Сугалааны дугаарын сүүлийн зургаан цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн зургаан цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 3 дугаар зэргийн урамшууллыг;
  • Сугалааны дугаарын сүүлийн таван цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн таван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 4 дүгээр зэргийн урамшууллыг;
  • Сугалааны дугаарын сүүлийн дөрвөн цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн дөрвөн цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 5 дугаар зэргийн урамшууллыг;
  • Сугалааны дугаарын аливаа сүүлийн гурван цифр нь сугалааны машинаас санамсаргүй байдлаар үлээлгэн гарсан сүүлийн гурван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал 6 дугаар зэргийн урамшууллыг

Сугалааны урамшуулал болон сугалааны дугаарыг нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн сугалаанд оролцогчид олгоно.

  • Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцно.
  • Супер урамшуулал олгох сугалааны тасалбар тодроогүй тохиолдолд тухайн урамшууллын дүнг дараа сарын супер урамшууллын дүн дээр нэмэх зарчмаар дараагийн супер урамшууллын хэмжээг нэмэгдүүлж олгоно.
  • Сугалааны дугаарын сүүлийн орноос эхлэн сугалааны тохирлын дугаарыг тодруулна.

СУГАЛААНЫ ТОХИРЛЫН ХУГАЦАА

НӨАТ-ын буцаан олголттой худалдаа хийсэн иргэн бүр 14 хоногт нэг удаа болох сугалаанд оролцох эрхтэй. Сугалааны нийт хонжворын сан хоёр тэрбум төгрөг.

Сугалаа анхны тохирол энэ сарын 17-ны өдрийн Ням гарагт 19:00 цагт /Улаанбаатарын цагаар/ болж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна.

СУГАЛААНЫ ТОХИРЛЫН ХЯНАЛТ

Сугалааны тохирол явуулах үйл ажиллагаанд хяналт тавих бүрэлдэхүүнийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батлана.

Хяналт тавих бүрэлдэхүүнд дараах байгууллагын төлөөлөл оролцоно.

  • Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
  • Авлигатай Тэмцэх Газар;
  • Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
  • Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
  • Цагдаагийн төв байгууллага;
  • Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар;
  • Иргэдийн төлөөлөл;

СУГАЛААНЫ ТОХИРЛЫН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сугалаанд оролцогч нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд дараах харьяаллын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулна.

  • Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг хүртэлхбол http://www.ebarimt.mn цахим хуудсанд сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ. 
  • Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийг хүсэлтийн хамт гаргаж өгнө. 

 http://www.ebarimt.mn цахим хуудсанд урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулсан сугалаанд оролцогчийн сугалааны тохирлыг бүртгүүлсэн дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор олгоно.