богино мэдээ New

ГАР УТАСНЫ ЗАХ ЗЭЭЛД “NOKIA” ЭРГЭН ИРЛЭЭ

Финляндын үндэстэн дамжсан Nokia компани шинэ гар утас, компьютерийн дэлгэц үйлдвэрлэснээр гар утасны зах зээлд эргэн ирж байна хэмээн тус фирмийн хэвлэлийн алба лхагва гарагт мэдээлсэн байна. .

Финляндын үндэстэн дамжсан Nokia компани шинэ гар утас, компьютерийн дэлгэц үйлдвэрлэснээр гар утасны зах зээлд эргэн ирж байна хэмээн тус фирмийн хэвлэлийн алба лхагва гарагт мэдээлсэн байна.  

"Бид дэлхийн зах зээлд шинэ төрлийн гар утас, компьютерийн дэлгэц, планшет оруулан ирснээр Nokia брэндийг эргүүлж авчирлаа. Стартегийн хэлэлцээрээр бид Nokia Technologies салбараа HMD Global Oy-д шилжүүлж, шинэ компани байгуулсан” гэж мэдээлэлд дурджээ. Эндээсээ Nokia гар утасны худалдааны орлогоос нөхөн төлбөр авах юм байна. Харин HMD ойрын гурван жилд Nokia маркийн нэрээр 500 сая долларын бүтээгдхүүн гаргахаар төлөвлөжээ. Nokia компани энэ оны нэгдүгээр сард Alcatel-Lucent –тай нэгдэж шинэ бүтэц зохион байгуулалтад орсон юм.

 

Эх сурвалж: www.assa.mn