Өрхийн нийгэм эдийн засгийн нэгдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 849.5 мянган төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 92 мянган төгрөгөөр буурсан дүн юм. Үүнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого буурсан нь хамгийн ихээр нөлөөлжээ. Харин сарын дундаж мөнгөн зарлага 965 мянган төгрөг болж жилийн өмнөх үеэс хоёр мянган төгрөгөөр өссөн аж. Хүнсний бус бараа үйлчилгээний зардал өссөн нь үүнд гол нөлөө үзүүлсэн байна.