Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн “Сайн малчин” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд “Төрийн банк” болон ХААН банк малчдад 10 хувийн хүүтэй зээл олгож буй юм. Өнгөрсөн хугацаанд 21 мянган орчим малчин 80 гаруй тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт ирүүлснээс 73 тэрбум төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэйгээр олгожээ.
Н.Амаржаргал