Сэтгүүлч Н.Амаржаргал /www.tugeene.mn/
“Саусгоби сэндс” компани 2.5 сая тн-ын хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй талаар мэдээллээ. Тус компани Өмнөговь аймгийн Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг. Тус компани энэ оны долоодугаар сард угаах үйлдвэрээ ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. Одоогийн байдлаар угсралтын ажил үргэлжилж буй бөгөөд гадаадаас мэргэжилтнүүд авчирч ажиллуулж байгаа гэнэ. "Ингэснээр нэмүү өртөг шингэж, өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ" гэж үзэж байгаа юм байна. Үүнээс гадна орон нутгийн өмчит “Тавантолгой” компани нүүрс хуурай аргаар баяжуулах үйлдвэр барихаар судалж байгаа аж.