богино мэдээ New

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

он жав тоглолт.

   Сонсогч, үзэгч олон нь "Торгон мэдрэмжтэй" уран бүтээлч хэмээн хүндэлдэг дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан "Он жав" тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертийн их танхимд 19:00 цагаас болох гэж байна. 

МҮОНР-ийн “Нарны жим” УСК-оор уран бүтээлийн гараагаа эхэлсэн О.Гантулга нь өдгөө 30 гаруй дуу, найман кинонд ажиллаж, хандивын тоглолтуудад идэвхтэй оролцон, цар тахлын үед иргэдийнхээ дархлааг дуу хуураар дэмжих “20/20” контентыг бүтээж, үзэгчдэд хүргэсээр иржээ. 
Урлагийн салбарт 10 жил тасралтгүй ажилласан түүний уран бүтээлүүдээс “Он жав” дуу нь Онцгой байдал, хугацаат цэрэг, батлан хамгаалах салбарын алба хаагчдын сүлд дуу болж чадсан тул “Монгол цэргийн баяр”-ын өдрийг тохиолдуулан анхны тоглолтоо “Он жав” хэмээн нэрлэсэн байна. 
    Тоглолтын зочин уран бүтээлчээр “Увертура” хамтлаг, “Мотив” хамтлаг, дуучин Б.Баярцэцэг, П.Баярцэнгэл болон морин хуур, ардын дуу, гитарын хоршил бүхий “Яруу хамтрал” хүрэлцэн ирэх юм. 
“Он жав” тоглолт 180 минут үргэлжлэх ба орон нутагт болон гадаад улсад оршин сууж буй иргэддэээ LIVE хэлбэрээр хүрч, тоглолтын дараа IPTV-д байрших тул үзэгчид цаг хугацаа, орон зай үл хамааран тоглолтыг үзэх боломжтой гэнэ.

Тоглолтын тасалбар авах: 

Гитарчин Гантулга

Торгон, гоёхон мэдрэмжүүд өгөх түүний уран бүтээлүүдээс хүргэж байна. 

 

 


 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 5