Сэтгүүлч Н.Амаржаргал /www.tugeene.mn/
Монгол, Япон улс хоорондын эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрт талууд өчигдөр гарын үсэг зурсан. Ингэснээр уг хэлэлцээр ирэх сарын 7-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох аж. Уг хэлэлцээрт заасны дагуу Монголын талаас 5700, Японы талаас 9300 төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөх аж. Ингэснээр манай улсаас Япон руу экспортолдог ноос ноолууран бүтээгдэхүүн, чацаргана зэрэг бүтээгдэхүүн гаалийн татваргүй болох юм. Мөн Японы бараа бүтээгдэхүүн ч гаалийн татваргүй болох нь. Тухайлбал, манай улс арлын орноос авто машин импортлох нь элбэг байдаг. Энэ хүрээнд Японоос оруулж ирсэн шинэ автомашиныг 10 жилийн хугацаанд гаалийн татвараас чөлөөлөх юм байна.