Тоймч Л.Баатархүү
Оюутолгойн ордын далд уурхайн далд уурхайн бүтээн байгуулалтыг эцэслэн баталсан талаар тус компани мэдээллээ. Компанийн хувьцаа эзэмшигчид 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, уурхайг өргөтгөхөөр болсны дараа ийм шийдвэр гаргажээ. Далд уурхайн бүтээн байгуулалтыг энэ онд эхэлж, 2020 оноос олборлох бөгөөд, 2027 онд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөсөн байна. Уг төслийн бүтээн байгуулалтын оргил үед 3000 хүн ажиллах аж. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэхүү хөрөнгө оруулалт манай түншүүд “Оюутолгой ” болон манай улсад хэрхэн итгэл үзүүлж буйг тод илэрхийлж байна. Ингэснээр дараа дараагийн хөрөнгө оруулалтыг татахад түлхэц болно” гэжээ. Харин “Рио Тинто” группын гүйцэтгэх захирлын орлогч Жан Себастьян Жак “Өнөөдрийн хөрөнгө оруулалт нь Оюутолгойн 80 хувийг эргэлтэд оруулж, тус уурхайг зэсийн салбарт хамгийн үнэ цэнэтэй төслийн нэг болгох юм” хэмээн ярьсан байна.