Сэтгүүлч Н.Амаржаргал
Төвбанк манай улсын 2015 оны төлбөрийн тэнцлийн эцсийн дүнг танилцууллаа. Урсгал тэнцэл 2015 онд 469 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 936 саяар буурсан үзүүлэлт боллоо. Үүнд гадаад худалдааны ашиг өсөж, үйлчилгээний зардал багассан нь голлон нөлөөлжээ. Манай улсын импорт хумигдаж буй учир тээврийн зардал буурч байна. Мөн гадаадын жуулчдын тоо өссөн учир энэ салбарын орлого нэмэгдсэн аж.
Харин гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд өмнөх жилээсээ 60 хувиар буурсан. Мөн хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр ч 130 хувиар багасчээ. Үүнээс үүдэн хөрөнгө санхүүгийн тэнцлийн ашиг 680 сая ам.доллароор дутуу байгаа аж. Энэ нь Хөгжлийн банкны гадаад зээлийн санхүүжилт өнгөрсөн онд хумигдсан. Аж ахуйн нэгж байгууллагууд гадаад зээлийн төлбөрөө эргүүлэн төлж буйтай холбоотой гэнэ.