богино мэдээ New

Ипотекийн зээлд хамрагдах орон сууц 80 м2-аас илүү талбайтай боллоо

Ард иргэдийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах нөхцөл тухайн орон сууцны талбай 80 м2-аас дээшгүй байхаар тусгасан байдаг. Үүнээс дээш талбайн хэмжээтэй бол ипотекийн зээлд хамрагдах боломжгүй юм. Тэгвэл 80 м2 дээш талбай бүхий орон сууц худалдан авч буй .

www.tugeene.mn

   Ард иргэдийн орон сууцны ипотекийн зээлд хамрагдах нөхцөл тухайн орон сууцны талбай 80 метр квадратаас дээшгүй байхаар тусгасан байдаг. Үүнээс дээш талбайн хэмжээтэй бол ипотекийн зээлд хамрагдах боломжгүй байв. Тэгвэл 80 метр квадратаас дээш талбай бүхий орон сууц худалдан авч буй иргэд ипотекийн зээлд хамрагдах журамд өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргасныг Засгийн газар хэлэлцэж ерөнхий журамд дээрх хэмжээтэй талбайг үе шаттайгаар чөлөөлөх өөрчлөлт оруулахаар Монголбанктай тохиролцоонд хүрээд байна. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж таван хувийн зээлд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.