Сэтгүүлч Н.Амаржаргал
Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл гурван гишүүнээр “цус сэлбэжээ”. Тухайлбал, “Гэрэгэ Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, доктор Г.Рагчаасүрэн, МУИС-ийн эдийн засгийн сургуулийн профессор Ч.Хашчулуун, Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар тус зөвлөлд шинээр багтжээ. Мөнгөний бодлогын зөвлөл нь 12 гишүүнтэй бөгөөд үүнээс долоо нь Төвбанкны, тав нь хараат бус байдаг юм. Тус зөвлөл нь эдийн засаг, санхүүгийн зах зээлийн байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогыг харгалзан мөнгөний бодлогын төлвийг тодорхойлдог юм.