Сэтгүүлч Н.Амаржаргал /www.tugeene.mn/
Манай улсын арилжааны банкуудын нэг нь ойрын хугацаанд олон улсын зах зээлээс бонд босгохоор төлөвлөж байгаа талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээллээ. Одоогоор бонд гаргах бэлтгэл ажил үргэлжилж буй бөгөөд дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэгээр санхүүгийн тайлангаа гаргуулж байгаа гэнэ. Мөн бэлтгэл ажил үргэлжилж буй тул босгох хөрөнгийн хэмжээ болон бусад мэдээллийг нууцалж байгаа аж. Өмнө нь манай улсаас “Худалдаа хөгжлийн банк”, ХАСБАНК зэрэг банк олон улсын зах зээлээс хөрөнгө татаж байсан юм.