Манай орон бүх аймаг сумуудаа цахилгаан шугам шүлжээнд холбосон энэ нь нэг үеээ бодвол хөдөө орон нутгийн хөгжилд сайнаар нөлөөлж, хүн ардын ахуй амьдарлыг сайжруулж байгаа ч нөгөөтэйгүүр байгалийн тэнцвэрт байдалийг алдагдахад хүрээд байна. Учир нь "Цахилгаан дамжуулах агаарын шугам"-ууд шувуу үргээгч тоноглолгүйгээс болж жилд хэдэн арван мянган шувуу үхэж үрэгдэг аж.
Эдгээр шувуудаас жилд 4100 үндэсний бахархалт шувуу буюу шонхор үрэгдэж байна. Шонхор шувууны тоо толгой цөөрсөнөөр үлийн цагаан огтоны тоо толгой өсч манай орны эдийн засгийн гол тулгуур болсон бэлчээрийн мал аж ахуйд ихээхэн хохирол учруулах нь дамжиггүй.