богино мэдээ New

"Сентерра гоулд" шүүхийн шийдвэрийг ард түмний талд гарахаас айв уу?

Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дээр маргаантай байгаа “Сентерра Гоулд”-ын лиценз эзэмшиж буй Ноён ууланд шүүгч Ц.Сайхантуяа үзлэг хийсэн. Тухайн үед “Сентерра Гоулд” компани ухсан нүхээ булж, урьдчилан бэлдсэн талбайгаар шүүгчдийг явуулж, илт дургүйцсэн байдлаар хандаж байсан. .

    Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дээр маргаантай байгаа “Сентерра Гоулд”-ын лиценз эзэмшиж буй Ноён ууланд шүүгч Ц.Сайхантуяа үзлэг хийсэн. Тухайн үед “Сентерра Гоулд” компани ухсан нүхээ булж, урьдчилан бэлдсэн талбайгаар шүүгчдийг явуулж, илт дургүйцсэн байдлаар хандаж байсан. Тэгвэл тус компаниас НЗХАШШ-ийн шүүгч Ц.Сайхантуяагаас татгалзах хүсэлт гаргасан байна. Шүүгч газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан нь ард түмний талд шийдвэр гаргаж магадгүй гэж үзсэн учраас ийнхүү татгалзах хүсэлт гаргасан байж болзошгүй. “Сентерра Гоулд” ХХК-ийн гаргасан дээрх хүсэлтийг Нийслэл дэхь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн хянаж байгаа ажээ.

Э.Ууганзаяа

Эх сурвалж : nekh.mn