Энэ онд ам.долларын ханш 2019-2151 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ гэж эрсдэлийн шинжээч Ч.Анхбаяр хэллээ. Тэрбээр 2015 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд үндэслэн ам.долларын ханш хэрхэн хэлбэлзэх магадлалтайг тооцжээ. Ингэхдээ төсвийн алдагдал, урсгал тэнцэл, эдийн засгийн өсөлт, мөнгөний бодлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг нь цаашид хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалан ханш ийм түвшинд байна гэсэн таамаг гаргасан аж.