Манай улс өнгөрсөн онд 14.4 сая тн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар багассан үзүүлэлт боллоо. Хятадын нүүрсний зах зээл хумигдаж, импортын хэмжээ нь буурч байгаа. Тухайлбал, тус улс 2013 онд 75 сая тн нүүрс экспортолж байсан бол 2014 онд 62, 2015 онд 48 сая тн болон буурчээ. Үүнтэй холбоотойгоор өмнөд хөршид нүүрс нийлүүлэгч орнуудын экспортын хэмжээ ч багассан. Австрали улсын нүүрсний экспорт өмнөх оноосоо 11 хувиар хумигдсан бол Индонезийнх 65, ОХУ-ынх 43, Канадынх 16 хувиар тус тус буурсан аж. Харин тус улсад нүүрс нийлүүлсэн үзүүлэлтээрээ манай улс хоёрдугаарт жагссан. Тухайлбал, Австрали улс 22 сая тн-ыг экспортолсон бол манайх 14 сая болсон юм. Канад, ОХУ, АНУ, Индонез зэрэг орнууд үлдсэн хувийг нь эзэлжээ