богино мэдээ New

Инфляци дахин буурлаа

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас манай улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа. .

 

            Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас манай улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлт гуравдугаар сард 10.1 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.1 хувиар нэмэгджээ. Харин инфляц өнгөрсөн оны мөн үеэс 1.7 хувиар өссөн байна.  Арилжааны банкууд дахь нийт хадгаламж 2.8, төгрөгийн хадгаламж 5.4 хувиар өнгөрсөн оны мөн үеэс өссөн бол валютын хадгаламж 3.5 хувиар буурсан байна. Хугацаа хэтэрсэн зээл 967.6 тэрбум болсон нь нийт зээлийн 8.2 хувийг эзлэх үзүүлэлт боллоо.

Сэтгүүлч Б.Амаржаргал