Сэтгүүлч Б.Амаржаргал
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр энэ онд 75.4 мянган татвар төлөгч тайлан ирүүлсэн аж. Нийслэлийн төрийн сан үүнээс 11.7 мянган иргэний баталгаажуулсан илүү төлөлтийн мөнгийг өнгөрсөн сард олгосон юм. Тэгвэл одоогоор Нийслэлийн татварын газар үлдсэн иргэдийн тайланг хянаж буй аж. Ингээд татварын буцаан олголтыг ирэх сарын эхний долоо хоногт багтаан шилжүүлэх гэнэ.