богино мэдээ New

Дэлхийн баячууд мөнгөө хэрхэн нуудгийг илчиллээ

Энэ фирм тодорхой нэргүй офшор компаниудын талаарх нууц мэдээллийг илчилсэн тухай Германы өдөр тутмын “Зиит дооечэ цаитун” сонин нийтэлжээ..

    Панамын хуулийн фирм 40 гаруй жилийн турш үйлчлүүлэгчиддээ мөнгө угаах, хориг арга хэмжээнээс бултаж, татвараас зайлсхийхэд нь тусалж ажилласаар ирсэн байна. Энэ фирм тодорхой нэргүй офшор компаниудын талаарх нууц мэдээллийг илчилсэн тухай Германы өдөр тутмын “Зиит дооечэ цаитун” сонин нийтэлжээ.

Панамын хуулийн Моссак Фонсека фирм 11,5 сая бичиг баримтыг дэлгэж, дэлхийн баячууд мөнгөө хэрхэн нуудгийг илчилсэн хэмээн Германы өдөр тутмын сонин нийтэлсэн байна. Энэ сонинд бичсэнээр, дэлхийн хамгийн нууцлаг хуулийн фирмүүдийн нэг Мосак Фонсека 40 гаруй жилийн турш үйлчлүүлэгчдэдээ мөнгө угаах, хориг арга хэмжээнээс бултаж, татвараас зайлсхийхэд нь тусалж үйл ажиллагаар явуулсаар ирсэн бөгөөд энэ хугацаанд хэзээ ч гэм буруутай гэж хариуцлага хүлээж байгаагүй байна. Моссак Фонсека фирмийн үйлчлүүлэгч нар нь ихэвчлэн дэлхийн лидерүүд, улс төрчид, алдартнууд байдаг. “Зиит дооечэ цаитун” сонин мэдээлэхдээл, “ Бараг жилийн өмнө нэрээ нууцалсан эх сурвалж “Зиит дооечэ цаитун” сонины редакцид холбогдож, “Моссак Фонсека” фирмийн шифрлэгдсэн бичиг баримтыг шилжүүлэн өгсөн байна.

Энэхүү нууц бичиг баримтад дэлхий дахины одоо байгаа болон хуучин байсан 72 төрийн тэргүүнд холбоотой бичиг баримт багтсан гэдгийг онцолжээ. “Зиит дооечэ цаитун” сонин эдгээр мэдээллээ Вашингтонд төвтэй эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Олон Улсын консорциум болоод бусад Олон Улсын мэдээний эх сурвалжуудад өгсөн байна. Ингэснээр 78 орны 107 хэвлэл, мэдээллийн эх сурвалж эдгээр нууц мэдээллийг судалж эхэлжээ. “Зиит дооечэ цаитун” сонин албан ёсны твиттертээ, “2,6 терабаит мэдээлэл, 11,5 сая бичиг баримт, 214000 компани- Манай сонин анх удаа маш том нууц мэдээллийг задаллаа” хэмээжээ.

www.time.mn